Монголын ахмадууд дэлхийн тавцанд гайхамшигтай амжилт үзүүллээ

55769879_2204554499665325_820519859421970432_n.jpg

Польш улсын Торун хотод гуравдугаар сарын 24-30 -нд зохион байгуулагдсан Мастеруудын Хөнгөн Атлетикын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 13 тамирчин оролцож манай улсын баг тамирчид бахдам амжилтыг үзүүлж Монгол түмэнээ баярлуулсан мөч тохиосон билээ.

ОУХМ Т.Цэрэндолгор 80 насны ангилалд шидэлтийн 5 төрлөөр нэг алт, 4 мөнгөн медаль хүртэн дэлхийн тавцанд 9 дэх удаагаа            , харин Өмнөговь аймгийн уугуул Ц.Раднаа гуай 85 насны ангилалд 400м-н саадтай 60м-н гурвын харайлтын төрөлд 3 алтан медаль, нэг мөнгөн медаль авч дэлхийн 3 удаагийн аварга болж төрийн далбаа болон төрийн дуулалаа дэлхийн тавцанд эгшиглүүлсэн сайхан мөч тохиосон. Манай улсын бусад тамирчид мөн амжилттай тэмцээнээ дуусгасан. Энэхүү тэмцээнд 88 орны 5000 гаруй тамирчид оролцсон сайхан тэмцээн боллоо.

Any accompanying files downloaded by library order further information patrons must be deleted when the corresponding book is returned.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн


МОНГОЛЫН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ХОЛБООНООС 2019 онд
ЗОХИОН БАЙГУУЛАХ УРАЛДААН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

# Тэмцээн Хэзээ Хаана
1 Хаврын тэргүүн шалгаруулах нээлтийн тэмцээн 3-р сарын 30,31 Налайх дүүрэг Шинэ зам
2 Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн нэрэмжит “Тэмүүлэл-2019” тэмцээн 4-р сарын 19 Налайх дүүрэг Шинэ зам
3 “Майн баяр” - ын нэрэмжит холимог буухиа гүйлтийн тэмцээн 5-р сарын 1 нд Сүхбаатарын талбайд
4 МХАХ – ны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн 5-р сарын 2,3 Налайх дүүрэг Шинэ зам
5 “Дархан” марафон Шри- Чинмой 5 дугаар сард Дархан-Уул аймаг
6 U-15 насны хөнгөн атлетикийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 10,11 Налайх дүүрэг Шинэ зам
7 “Улаанбаатар” марафон гүйлтийн олон улсын тэмцээн 5-р сар Улаанбаатар, хот
8 МХАХ-ны Цомын “Гран при-2019” цуврал тэмцээн-1 5-р сарын 30,31 нд Налайх дүүрэг Шинэ зам
9 Өөрийгөө ялах марафон 75км 6-р сар
10 Өөрийгөө ялах 12 ба 24 цагийн УАШТ 6 сар
11 МХАХ-ны Цомын “Гран при-2019” цуврал тэмцээн-2 6-р сарын 15,16 нд Налайх дүүрэг Шинэ зам
12 МХАХ-ны Цомын “Гран при-2019” цуврал тэмцээн-3 6-р сарын 22,23 нд Налайх дүүрэг Шинэ зам
13 Олон улсын “Нөхөрлөл” тэмцээн 7-р сарын 6,7 нд Налайх дүүрэг Шинэ зам
14 Улсын баяр наадмын нэрэмжит тэмцээн 7-р сарын 11,12 нд Төв цэнгэлдэх хүрээлэн
15 Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 7-р сарын 19,20 нд Налайх дүүрэг Шинэ зам
16 Спорт сургуулиудын нэрэмжит Өсвөр үеийн хөнгөн атлетикийн тэмцээн 8-р сарын 23,24 нд Налайх дүүрэг Шинэ зам
17 “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 9-р сарын 8 нд Хүй долоон худаг
18 МУГТ Д.Намжилмаагын нэрэмжит ахмадын УАШТ 9-р сард Налайх дүүрэг Шинэ зам
19 Эрдэнэт марафон Шри-Чинмой 9-р сар Орхон аймаг
20 Монголын хүүхдийн спортын VI их наадам 9-р сарын 13,14 нд Налайх дүүрэг Шинэ зам
21 “Кросс гүйлт” - ийн өсвөр үеийн УАШТ 9-р сарын 20 Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум
22 Спортын мастер М.Отгонтуяагын нэрэмжит “Otgontuya Cup” 2 дахь удаагын 9-р сарын 21 Дархан-Уул аймаг
23 “Монголын хамгийн хурдан гүйгч хүүхэд” шалгаруулах тэмцээн 9-р сарын 27 Дундговь аймаг Эрдэнэдалай сум
scroll to top