Монголын анхны олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбайн нээлт боллоо

Untitled-1.jpg

Нийслэлийн Налайх дүүрэгт өнөөдөр Монголын анхны олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн зам, талбайг нээх ёслол боллоо.

400 метрийн тойрог бүхий хөнгөн атлетикийн зам болоод зээрэнцэг, бөөрөнцөг, жад, дүүгүүр, харайлт зэрэг спортоор хичээллэх, өрсөлдөх боломжтой талбайг Монголын хөнгөн атлетикийн холбооны хүсэлтийн дагуу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тусламжаар барьж, байгуулсан байна.

Олон улсын стандартад нийцсэн 400 метрийн хөнгөн атлетикийн зам, талбайг барьж, байгуулахад 2.3 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд цаашид спортын цогцолбор болгон өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.

Өнөөдөр болсон энэхүү зам, талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, анхны стандарт талбайд зохион байгуулагдсан гүйлтийн тэмцээнийг үзэж сонирхсон юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсны нээлтийн үеэр 2020 оны Ази тивийн хүүхдийн спортын наадмыг манай улс зохион байгуулахад энэхүү зам, талбай нь чухал ач холбогдолтой болохыг онцлон дурдлаа.

Түүнчлэн “68 жилийн дараа 68 жилийн түүхтэй манай улсын хөнгөн атлетикийн холбоо анхны стандартад нийцсэн, 22 төрлийн спортын уралдаан зохион байгуулах боломжтой талбайтай болж байгаад баяр хүргэе. Хөнгөн атлетикийн спортоор бид 1960-аад оны эхээр олимпд оролцож байсан боловч түүнээс хойш тодорхой амжилт гаргаагүй. Энэ нь тамирчдад байх ёстой стандарт хэрэглэлүүд дутагдалтай байсантай нэг талаараа холбоотой. Харин өнөөдрөөс эхлэн энэхүү талбай дээр цугласан олон өсвөрийн тамирчид, багш дасгалжуулагчид урам авч, амжилт гаргах байх гэж найдаж байна. 2020 онд буюу хоёрхон жилийн дараа Монгол Улс Азийн хүүхдийн наадмыг зохион байгуулна. Тэр тэмцээний бас нэг бэлтгэл ажил нь энэхүү хөнгөн атлетикийн талбай юм. 2020 онд болох тэрхүү наадмаас монгол тамирчид хөнгөн атлетикийн төрлөөр олон медаль аваасай гэж хүсэх байна” гэж нээлтийн үеэр хэлээд, өнөөдөр хурд хүчээ сорьж буй өсвөрийн тамирчдад амжилт хүсэв.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн


МОНГОЛЫН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ХОЛБООНООС 2019 онд
ЗОХИОН БАЙГУУЛАХ УРАЛДААН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

# Тэмцээн Хэзээ Хаана
1 Хаврын тэргүүн шалгаруулах нээлтийн тэмцээн 3-р сарын 30,31 Налайх дүүрэг Шинэ зам
2 Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн нэрэмжит “Тэмүүлэл-2019” тэмцээн 4-р сарын 19 Налайх дүүрэг Шинэ зам
3 “Майн баяр” - ын нэрэмжит холимог буухиа гүйлтийн тэмцээн 5-р сарын 1 нд Сүхбаатарын талбайд
4 МХАХ – ны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн 5-р сарын 2,3 Налайх дүүрэг Шинэ зам
5 “Дархан” марафон Шри- Чинмой 5 дугаар сард Дархан-Уул аймаг
6 U-15 насны хөнгөн атлетикийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 10,11 Налайх дүүрэг Шинэ зам
7 “Улаанбаатар” марафон гүйлтийн олон улсын тэмцээн 5-р сар Улаанбаатар, хот
8 МХАХ-ны Цомын “Гран при-2019” цуврал тэмцээн-1 5-р сарын 30,31 нд Налайх дүүрэг Шинэ зам
9 Өөрийгөө ялах марафон 75км 6-р сар
10 Өөрийгөө ялах 12 ба 24 цагийн УАШТ 6 сар
11 МХАХ-ны Цомын “Гран при-2019” цуврал тэмцээн-2 6-р сарын 15,16 нд Налайх дүүрэг Шинэ зам
12 МХАХ-ны Цомын “Гран при-2019” цуврал тэмцээн-3 6-р сарын 22,23 нд Налайх дүүрэг Шинэ зам
13 Олон улсын “Нөхөрлөл” тэмцээн 7-р сарын 6,7 нд Налайх дүүрэг Шинэ зам
14 Улсын баяр наадмын нэрэмжит тэмцээн 7-р сарын 11,12 нд Төв цэнгэлдэх хүрээлэн
15 Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 7-р сарын 19,20 нд Налайх дүүрэг Шинэ зам
16 Спорт сургуулиудын нэрэмжит Өсвөр үеийн хөнгөн атлетикийн тэмцээн 8-р сарын 23,24 нд Налайх дүүрэг Шинэ зам
17 “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 9-р сарын 8 нд Хүй долоон худаг
18 МУГТ Д.Намжилмаагын нэрэмжит ахмадын УАШТ 9-р сард Налайх дүүрэг Шинэ зам
19 Эрдэнэт марафон Шри-Чинмой 9-р сар Орхон аймаг
20 Монголын хүүхдийн спортын VI их наадам 9-р сарын 13,14 нд Налайх дүүрэг Шинэ зам
21 “Кросс гүйлт” - ийн өсвөр үеийн УАШТ 9-р сарын 20 Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум
22 Спортын мастер М.Отгонтуяагын нэрэмжит “Otgontuya Cup” 2 дахь удаагын 9-р сарын 21 Дархан-Уул аймаг
23 “Монголын хамгийн хурдан гүйгч хүүхэд” шалгаруулах тэмцээн 9-р сарын 27 Дундговь аймаг Эрдэнэдалай сум
scroll to top