Хөнгөн атлетикийн спортын сонгон шалгаруулалт

241efc1f-0ed9-4edd-b1ad-7b7c660d2fa4-1.jpg

Спортын сонгон шалгаруулалт нь сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, анагаах ухаан-биологи, спортын судалгааны арга зүйгээр хүүхэд, залуучуудын спортын авъяасыг илрүүлж, тодорхой төрөлд мэргэшүүлэх үйл явц юм.

Хөнгөн атлетикийн өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх нь олон хүчин зүйлээр тодорхойлогдох нарийн зохион байгуулалттай үйл явц билээ. Түүний нэг нь хөнгөн атлетикийн спортод авъяастай охид, хөвгүүдийг сонгож гүйлт, харайлт, шидэлтийн төрлөөр дагнан хичээллэх чиг баримжааг тодорхойлох явдал юм. Нэг удаагийн сонгон шалгаруулалтаар  хөнгөн атлетикийн төрөлд тохироххүүхдийг тэр болгон олж чаддаггүй. Ерөнхий боловсролын сургуульд олон тооны хүүхдийг хувийн амжилтыг нь харгалзахгүйгээр урт хугацааны турш сонгон шалгаруулж, өсөх ирээдүйтэй тамирчдын эрэл хайгуулыг байнга явуулах хэрэгтэй. Спортын сонгон шалгаруулалт оновчгүй болсноор хүүхдүүд сэтгэл санаагаар хохирох, багш, дасгалжуулагч нарын төлөвлөсөн ажил үр дүнгүй болох тохиолдол гардаг.

“Спортын сонгон шалгаруулалтын зорилго нь сурган, сэтгэл судлал, социологи, анагаах ухаан-биологи, спортын судалгааны арга зүй, зохион байгуулалтаар хүүхэд, залуучуудын спортын авъяасыг илрүүлж, тодорхой төрөлд мэргэшүүлэх явдал юм” гэж В.П.Филин тодорхойлжээ. Хүүхдийг хөнгөн атлетикийн спортод шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон шалгаруулж авах, тэдний ирээдүйн амжилтыг зөв төлөвлөх нь эхлэн хичээллэгчдээс олон улсын хэмжээний мастер хүртэлх орчин үеийн тамирчин бэлтгэх тогтолцооны нэн чухал асуудал байсаар ирсэн. Хөнгөн атлетикийн өсвөрийн тамирчдын сонгон шалгаруулалт тодорхой зорилго агуулсан 3 шаттай байна.

Сонгон шалгаруулалтын эхний шатанд спортын уралдаан тэмцээн үздэг, сонирхдог гүйж, харайж тоглох дуртай хүүхэд бүрийг урьж, урьдчилсан шатны бичил сургалт явуулна. Үүнийг анхан шатны цуглуулга ч гэж нэрлэдэг. Эхний 3-4 сарын дараа анхны сорил авч, “урьдчилсан бэлтгэл” шатны сургалт-дасгалжуулалтын бүлэг бүрдүүлнэ. Энэ шатанд 10-11 нас хүртэлх хүүхдийг хамруулах бөгөөд тэдний биеийн хөгжил, бие махбодын үйл ажиллагааны боломжийг олон талаар судлах зорилгоор 1-2 жилийн хугацаанд хичээллүүлнэ.

Сургалт нь хүүхдийг хөнгөн атлетикт дур сонирхолтой болгох, эрүүл мэндийг бэхжүүлэх, бие бялдрын хөгжлийн сул талыг хөгжүүлэх, төрөл бүрийн хөдөлгөөний чадвар дадал эзэмшүүлэх, хөгжөөнт тоглоомоор тоглох, биеийн ерөнхий хөгжил олгох, төрөлхийн авъяас билгийг илрүүлэх зорилготой байна. Хөнгөн атлетикийн төрлөөр хичээллэх, цаашдаа тодорхой зай, төрлөөр мэргэших чиг баримжааг тодорхойлохын тулд олон жилийн дасгалжуулалтын шат бүрийн төгсгөлд сурган хүмүүжүүлэх ажиглалт, бие бялдрын өсөлтийг тодорхойлно.

Сонгон шалгаруулалтын дараагийн шат нь хөнгөн атлетикийн спортод төрөлхийн авъяастай, өсөх ирээдүйтэй 12-13 насны хүүхдийг сонгон шалгаруулна. Энэ тохиолдолд хүүхэд хөнгөн атлетикийн тухайн төрөлд тохирох төрөлхийн авъяас, бие бялдар, сэтгэл зүй, бусад чадавх нь хурдан хөгжих, түүнийг хадгалах чадвартай байх ёстой. Түүнчлэн спортын тэмцээний үед тамирчин хүний хатуужил, ёс суртахуун, дайчин шинж чанар, дасгалжуулалтын үеийн оюун-ухаан сэдлийн түвшин, сахилга бат, хөдөлмөрч чанарыг хадгалсан байна. Үүний зэрэгцээ өмнөх шатны сургалтын идэвх оролцоо, сонирхол, амжилт, сурлага-хүмүүжлийн тодорхойлолтыг тооцох нь чухал юм. Мэдээж хэрэг анатоми, физиологийн онцлог, эрүүл мэндийн байдалонц байна.

Сонголтын үр дүнг үндэслэн 5 хэсгээс бүрдсэн тамирчны картыг хөтлөнө. Үүнд:

  1. Эрүүл мэндийн байдлыг тодорхойлох асуулга,
  2. Бие бялдрын ерөнхий хөгжил,
  3. Зүрх-судасны үйл ажиллагааны төлөв байдал,
  4. Сэтгэл зүйн оношлогоо,
  5. Бие бялдрын хөгжлийн гадаад үзүүлэлт багтана.

Спортын төрлийн онцлогоос шалтгаалан зарим хэсэгт хураангуй болон дэлгэрэнгүй судалгаа байж болно. Дахин давтагдах хөдөлгөөнтэй (циклический) спортын төрлийн хувьд 1 ба 3 дугаар хэсгийн үүрэг нэлээд өндөр бол халз тулаан болон нарийн төвөгтэй хөдөлгөөн шаардсан спортын төрөлд 2 дугаар хэсэг чухал байна. Судалгааг хэсэг тус бүрээр, иж бүрэн үзүүлэлтээр гаргаж “тэнцсэн”, “боломжийн”, “тэнцээгүй” гэсэн үнэлгээгээр ерөнхийлж дүгнэнэ. Судалгаа ньөсвөрийн тамирчны бэлтгэлжилтийн түвшин, бие махбодын ажиллах чадварын нөөц, бие бялдрын хөгжлийн сул болон сайн талыг иж бүрэн дүгнэх боломж олгодог.

Хөнгөн атлетикийн өсвөрийн авъяаслаг тамирчдыг сонгон шалгаруулахад ерөнхий боловсролын сургуулийн анги удирдсан болон биеийн тамирын багш нар үнэлж баршгүй тусламж хүргэж чадна.Учир нь багш нар биеийн тамирын хичээл, сургалт-хүмүүжлийн ажлын явцад хүүхдийг спортын ямар төрөлд авъяастай болох, сэтгэл зүй, эр зоригийн гэх мэт олон нуугдмал чадавхийг бага наснаас нь таньж мэдсэн байдаг. Иймд спортын сургуулийн багш, дасгалжуулагч нар ерөнхий боловсролын сургуулийн багш нартай хамтран ажиллах, хүүхдийг нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцуулах, сургалт-хүмүүжлийн олон хэлбэрийн ажил зохиох нь ач холбогдолтой байдгийг олон багш, дасгалжуулагч нарын ажлын туршлагаас харж болно.

Хөнгөн атлетикийн спортод өсөх ирээдүйтэй авъяаслаг өсвөрийн тамирчдыг спортын сургууль, секцэнд сонгон шалгаруулах үндсэн зорилго ба аргыг 66, хяналтын дасгал ба нормативыг 67-70-р хүснэгтээр харуулав.

Хүснэгт 1. Өсвөрийн хөнгөн атлетикчдийг сонгон шалгаруулах шат 

Сонгон шалгаруулалтын Үндсэн зорилго Үндсэн арга
Шат Нас
 

 

I

 

 

10-11

Анхан шатны цуглуулгаас тэнцсэн хүүхдийг спортын сургууль, секц, дугуйланд бүртгэх, урьдчилсан шатны сургалт явуулах – Сурган хүмүүжүүлэх ажиглалт

– Сонгон шалгаруулах сорил (тест)

– Янз бүрийн төрлийн тэмцээнээс хүүхдийг ажиглаж, сонгох

– Социологийн судалгаа явуулах

 

 

 

II

 

 

12-13

 

14-15

Төрөлхийн авъяас, бие бялдрын хөгжил, сэтгэл зүй, бусад чадавх нь хурдацтай хөгжих, түүнийг хадгалах чадвартай, хатуужил, ёс суртахуун, дайчин шинж чанар, оюун-ухаан сэдлийн түвшин, сахилга бат, хөдөлмөрч чанарыг тодорхойлж сонгох – Сурган хүмүүжүүлэх ажиглалт

– Сонгон шалгаруулах сорил (тест)

– Янз бүрийн төрлийн тэмцээнд хүүхдийг ажиглах

– Сэтгэл зүйн судалгаа

– Эмнэлэг-биологийн судалгаа

 

 

 

III

 

 

 

16-17

Хүүхэд бүрийн хувийн онцлог, мэргэжлийн чиг баримжааг өмнөх шатны дасгалжуулалтын үр дүнгээр тодорхойлно, нарийн мэргэших чиглэлийн тусгай чадавхийг хөгжүүлэх мэдээллийг олж авна. – Сурган хүмүүжүүлэх ажиглалт

– Сонгон шалгаруулах сорил (тест)

– Сэтгэл зүйн судалгаа

– Эмнэлэг-биологийн судалгаа

 

Хүснэгт 2. Өсвөрийн ойрын зайн гүйгчдийг сонгон шалгаруулах хяналтын дасгал ба норматив

Хяналтын

Дасгал

10 нас 11 нас 12 нас
хөвгүүд охид хөвгүүд охид хөвгүүд охид
Гүйлтээс 30 м гүйх, с 4.0 4.2 3.8 4.0 3.6 3.8
Босоо гараанаас 60 м гүйх, с 8.7 9.0 8.5 8.8 8.3 8.6
Гүйлт 300 м, с 56.0 60.0 52.0 55.0 48.0 51.0
Байрнаас уртын харайлт, см 175 165 190 180 200 195
Өвдөг шулуун бөхийлт, см 6 8 7 9 8 10

 

Хүснэгт 3. Өсвөрийн дундын зайн гүйгчдийг сонгон шалгаруулах хяналтын дасгал ба норматив 

Хяналтын

дасгал

10 нас 11 нас 12 нас
хөвгүүд охид хөвгүүд охид хөвгүүд охид
Гүйлтээс 30 м гүйх, с 4,3 4,5 4,1 4,3 3,9 4,1
Босоо гараанаас 60 м гүйх, с 8,9 9,4 8,7 9,2 8,5 9,0
Гүйлт 300 м, с 50.0 53.0 48.0 51.0 46.0 49.0
Гүйлт 600 м, мин 2.15.00 2.05.00 1.56.00
Гүйлт 800 м, мин 2.55.00 2.40.00 2.28.00
Байрнаас уртын харайлт, см 170 170 180 175 190 180
Уушигны амьдралын багтаамж, см³ 2000 1800 2200 2000 2400 2200
Хүчилтөрөгчийн дээд хэрэглээ л/мин 2,2 1,9 2,5 2,2 2,8 2,5
Амьсгал түгжилт, с 55 50 65 60 75 70
Өвдөг шулуун бөхийлт, см 6 8 7 9 8 10

 

Хүснэгт 4. Өсвөрийн харайгчдыг сонгон шалгаруулах хяналтын дасгал ба норматив 

Хяналтындасгал 10 нас 11 нас 12 нас
хөвгүүд охид хөвгүүд охид хөвгүүд охид
Гүйлтээс 30 м хурд, с 4,1 4,3 3,9 4,1 3,7 3,9
Байрнаас уртын харайлт, см 195 185 200 190 205 195
Байрнаас гурвын харайлт, м 6,2 5,5 6,5 5,8 6,8 6,2
Байрнаас эгц дээш үсрэлт, см 38 36 42 38 46 42
Өвдөг шулуун бөхийлт, см 6 8 8 10 10 12
Хэвтээ байдлаас цээж өргөх, удаа 35 30 40 35 45 40

  

Хүснэгт 5. Өсвөрийн шидэгчдийг сонгон шалгаруулах хяналтын дасгал ба норматив

 

Хяналтын дасгал 10 нас 11 нас 12 нас
хөвгүүд охид хөвгүүд охид хөвгүүд охид
Гүйлтээс 30 м гүйх, с 4,2 4,5 4,1 4,3 4,0 4,1
Байрнаас уртын харайлт, см 200 180 205 185 210 190
Байрнаас гурвын харайлт, м 6,1 5,2 6,3 5,4 6,5 5,6
Нурууны хүч,  кг 60 55 70 60
Бөөрөнцгийг (3-4 кг)хоёр гараар толгой давуулж арагш шидэх, м 9 8 10 10 11 11
Гар дээр сунайх, удаа 8 5 10 6 14 9
Хэвтээ байдлаас цээжээ өргөж буулгах, удаа 40 35 45 40 50 45
Гар нугалж дүүжигнэх, с 22 17 26 20 30 24

Сонгон шалгаруулалтын гурав дахь шатанд хөнгөн атлетикийн аль нэг зай, төрлөөр дагнан мэргэших 16-17 насны өсвөрийн тамирчид хамрагдана. Энэхүү шатанд өсвөрийн тамирчид спортын 1-р зэрэг, дэд мастерын түвшинд хүрсэн байх ёстой. Хурдны чадавхын эрчимтэй хөгжлийн үе аажмаар дуусна. Өсвөрийн тамирчдын бие бялдрын бусад чадавхыг тестийн аргаар тодорхойлсноор нарийн мэргэших чиглэлийн тусгай чадавхыг хөгжүүлэх мэдээллийг олж авна.

Өсвөр үеийн аварга шалгаруулах хот, улсын тэмцээний үеэр хөндлөнгийн судалгаа явуулж, залуучуудын шигшээ багт сонгон шалгаруулна. Жишээ нь, үндсэн тэмцээний дараа нэмэлт өдөр гаргаж, шүүгчдийн бүрэлдэхүүний оролцоотойгоор тамирчдын бие бялдрын ерөнхий бэлтгэлжилтийг 2-3, тусгай бэлтгэлжилтийг 2-3 тестээр тодорхойлж, норматив үзүүлэлттэй харьцуулан үнэлгээ өгнө. Үнэлгээгээр тамирчдыг: ирээдүйгүй, ирээдүйтэй,илүү ирээдүйтэй гэсэн 3 түвшинд ангилна. Шүүгчдийн бүрэлдэхүүнтэй тусгай комисс судалгааны үр дүнгээр тайлан бичиж, залуучууд ба насанд хүрэгчдийн улсын шигшээ багийн дасгалжуулагч,  мэргэжлийн байгууллагад танилцуулж, өсөх ирээдүйтэй тамирчдыг шалгаруулна.

Хөнгөн атлетикийн өсвөрийн тамирчид нь хэд хэдэн шатны сонгон шалгаруулалтад амжилттай тэнцэж спортын амьдралд эргэлт буцалтгүй орсноор залуучууд, насанд хүрэгчдийн хэмжээнд бэлтгэгдэх болно. Олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 18-21 насны залуучуудын шигшээ багийг сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтыг спортын янз бүрийн чиглэлийн мэргэжилтэн, шүүгчдийн зөвлөл, орон нутгийн хөнгөн атлетикийн холбооны идэвхтнүүд, шигшээ багийн дасгалжуулагчдаас бүрдсэн тусгай зөвлөл явуулна. Тэнцсэн тамирчдыг дасгалжуулалтын бүлэг болгон, нэгдсэн цугларалтад хамруулж, спортын анагаах ухаан-эмнэлгийн хяналтын мэргэжлийн баг, багш, дасгалжуулагч нар бие бялдрын тусгай бэлтгэлжилт, бие махбодын үйл ажиллагаа, ажиллах чадварыг тодорхойлж хамтран ажиллана.

Олон улсын тэмцээнд оролцох залуучуудын шигшээ багийн тамирчдыг дараах үзүүлэлтээр сонгоно. Үүнд:

а) спортын амжилтын сүүлийн жилүүдийн өсөлт,

б) нас, мэргэшин дасгалжиж буй төрлийн онцлогт тохирсон бие бялдрын өгөгдөл, эрүүл мэндийн байдал,

в) мэргэшин дасгалжиж буй төрлийн техник-ур чадварын алдаа ямар түвшинд тогтсон (буруу эзэмшсэн дасгалын техникийг засах нь боломж муу байдаг),

г) бие бялдрын тусгай чадавхийн хөгжлийн түвшин, сул тал,

д) бие махбодын үйл ажиллагааны ажиллах чадвар,

е) тусгай дасгалжуулалтын явц сэтгэл зүйн тогтвортой байдал,

ж) спортын өндөр амжилтад хүрэх зорилго, тууштай чанар зэргийг харгалзана.

Цаашид залуу тамирчдаас насанд хүрэгчдийн улсын шигшээ багт сонгон шалгаруулж олон улс, олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэнэ. Сонголтын үндсэн шалгуур нь спортын тэмцээн ба тухайн жилийн амжилт, сүүлийн хоёр, гурван жилийн өсөлт, спортоор тасралтгүй хичээллэсэн байдал, хичээллэсэн нийт жил, спортын өндөр зэрэглэл буюу олон улсын хэмжээний мастерын түвшинд тавигдах шаардлага, түүний гүйцэтгэл, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт зэрэг олон хүчин зүйл байна. Мөн олимпийн өмнөх шатны тэмцээний үр дүнгээр  шигшээ багт нэр дэвшиж болно.

Улсын шигшээ багт нэр дэвшигчдийг дараах үзүүлэлтээр сонгох ёстой. Үүнд:

а)спортын амжилтын сүүлийн жилүүдийн өсөлт,

б) спортын формын хөгжлийн динамик (эхлэл, оргил үе, уналт),

в) үндсэн дасгалын техник, ур чадварын алдаа нь хариуцлагатай тэмцээн дээр илрэх байдал,

г) эрүүл мэнд, сэтгэл зүйн тогтвортой байдал багтана.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн


МОНГОЛЫН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ХОЛБООНООС 2019 онд
ЗОХИОН БАЙГУУЛАХ УРАЛДААН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

# Тэмцээн Хэзээ Хаана
1 Хаврын тэргүүн шалгаруулах нээлтийн тэмцээн 3-р сарын 30,31 Налайх дүүрэг Шинэ зам
2 Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн нэрэмжит “Тэмүүлэл-2019” тэмцээн 4-р сарын 19 Налайх дүүрэг Шинэ зам
3 “Майн баяр” - ын нэрэмжит холимог буухиа гүйлтийн тэмцээн 5-р сарын 1 нд Сүхбаатарын талбайд
4 МХАХ – ны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн 5-р сарын 2,3 Налайх дүүрэг Шинэ зам
5 “Дархан” марафон Шри- Чинмой 5 дугаар сард Дархан-Уул аймаг
6 U-15 насны хөнгөн атлетикийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 10,11 Налайх дүүрэг Шинэ зам
7 “Улаанбаатар” марафон гүйлтийн олон улсын тэмцээн 5-р сар Улаанбаатар, хот
8 МХАХ-ны Цомын “Гран при-2019” цуврал тэмцээн-1 5-р сарын 30,31 нд Налайх дүүрэг Шинэ зам
9 Өөрийгөө ялах марафон 75км 6-р сар
10 Өөрийгөө ялах 12 ба 24 цагийн УАШТ 6 сар
11 МХАХ-ны Цомын “Гран при-2019” цуврал тэмцээн-2 6-р сарын 15,16 нд Налайх дүүрэг Шинэ зам
12 МХАХ-ны Цомын “Гран при-2019” цуврал тэмцээн-3 6-р сарын 22,23 нд Налайх дүүрэг Шинэ зам
13 Олон улсын “Нөхөрлөл” тэмцээн 7-р сарын 6,7 нд Налайх дүүрэг Шинэ зам
14 Улсын баяр наадмын нэрэмжит тэмцээн 7-р сарын 11,12 нд Төв цэнгэлдэх хүрээлэн
15 Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 7-р сарын 19,20 нд Налайх дүүрэг Шинэ зам
16 Спорт сургуулиудын нэрэмжит Өсвөр үеийн хөнгөн атлетикийн тэмцээн 8-р сарын 23,24 нд Налайх дүүрэг Шинэ зам
17 “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 9-р сарын 8 нд Хүй долоон худаг
18 МУГТ Д.Намжилмаагын нэрэмжит ахмадын УАШТ 9-р сард Налайх дүүрэг Шинэ зам
19 Эрдэнэт марафон Шри-Чинмой 9-р сар Орхон аймаг
20 Монголын хүүхдийн спортын VI их наадам 9-р сарын 13,14 нд Налайх дүүрэг Шинэ зам
21 “Кросс гүйлт” - ийн өсвөр үеийн УАШТ 9-р сарын 20 Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум
22 Спортын мастер М.Отгонтуяагын нэрэмжит “Otgontuya Cup” 2 дахь удаагын 9-р сарын 21 Дархан-Уул аймаг
23 “Монголын хамгийн хурдан гүйгч хүүхэд” шалгаруулах тэмцээн 9-р сарын 27 Дундговь аймаг Эрдэнэдалай сум
scroll to top