Дэлхийн хөнгөн атлетикийн амжилтууд

2016-london-anniversary.jpg

Их Британийн Лондон хотод болсон хөнгөн атлетикийн “IAAF Diamond League” тэмцээний эмэгтэйчүүдийн 100 метрийн халхалттай гүйлтийн уралдаанд Америкийн Кендра Харрисон 12.20 секундын амжилтаар түрүүлж, дэлхийн шинэ рекорд тогтоолоо.

Өмнөх дэлхийн рекордыг Болгарын тамирчин Йорданка Донкова (12,21 сек) 28 жилийн өмнө тогтоож, олон жилийн турш хэн ч давтах нь битгий хэл ойртож ч чадахгүй байсан. Хачирхалтай нь Кендра Харрисон улсынхаа аваргын тэмцээн дээр зургаадугаар байр эзэлсэн тул “Рио 2016” олимпийн наадмын шигшээд багтаж чадаагүй аж.

 Ингээд та бүхэнд хөнгөн атлетикийн хэн ч эвдэж чадахгүй байгаа мөнхийн амжилтуудыг сонирхуулья

  • Ярмила Кратохвилова /Чехославак/

800 метрийн гүйлт 1.53.28 секунд. 1983.07.26-аас хойш эвдэгдээгүй 35 жил болж байгаа

  • Юрген Шульт (БНАГУ) Зүүн Герман

Зээрэнцэг шидэлтээр 74,08 метр. 1986 оноос хойш 32 жил давтагдаагүй байна.

  • Марита Кох (БНАГУ) Зүүн Герман

400 метрийн гүйлт 47.60 секунд. 1985 оноос хойш эвдэгдээгүй 33 жил болж байна. Мартин Кохнийт 16 дэлхийн рекорд тогтоосноос долоог нь 400 метрийн зайд үзүүлж байв. Сүүлийн 10 жилд Америкийн Саня Ричардс, Мексикийн Ана Геварренарл 400 метрт 49 секундээс доош гүйж чадсан юм.

  • Юрий Седых (ЗХУ)

Дүүгүүр шидэлт. 1986 Европын аваргаар 86.74 метр шидэж дэлхийн дээд амжилт тогтоосон. 32 жил энэ рекордыг одоогоор хэн ч эвдэж  чадаагүй байна. Тус спортын түүхэнд 86 метрийн босгыг давсан тамирчин түүнээс гадна хоёрхон байдаг. Иван Тихон 86.73 метр шидэж дэлхийн дээд амжилтаас ердөө 1 см дутуу. Нөгөөх нь Сергей Литвинов 86.04 метр шидсэн байдаг

  • Наталья Лисовская (ЗХУ)

Бөөрөнцөг түлхэлт. 22.63 метр. 1987 оноос эвдэгдээгүй 31 жил болж байна. Лисовская болон түүний нөхөр Седых нарын амжилтыг эвдэх тамирчин гарч ирэх болоогүй л байна.

  • Стефка Костадинова (Болгар)

Өндрийн харайлт. 2.09 метр. 1987 оноос эвдэгдээгүй 31 жил болж байна. Хорватын Бланка Влашич, Шведийн Кайса Бергквист, Оросын Анна Чичерова нар эвдэх тун дөхсөн ч амжилтгүй болсон. Түүний Ром хотноо1987 оны ДАШТ-д түрүүлэхдээ тогтоосон дэлхийн дээд амжилт болох 2.09 метр нь одоо болтол эвдэгдээгүй байгаа. Костадинова 7 удаа дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан бөгөөд үүнээс 3 нь гадаа талбайн, 4 нь танхимын дэлхийн дээд амжилт болно. Түүнчлэн тэрээр 2 метр дээгүүр 197 удаа амжилттай харайж байсан нь бусад эмэгтэй өндрийн харайгчидтай харьцуулшгүй үзүүлэлт юм.

  • Галина Чистякова (ЗХУ)

Уртын харайлт. 7.52 метр. 1988 оноос хойш 30 жил эвдэгдээгүй рекорд Хамгийн гол нь Галина дэлхийн, олимпийн аварга болж чадаагүй байна.

  • Флоренс Гриффит-Жойнер (АНУ)

100, 200 метрийн гүйлт. 10,49, 21,34 цагийн амжилт. Одоогоор 30 жил энэ рекордыг хэн ч эвдэж чадаагүй байна. Энэ амжилтыг сэргээшийн тусламжтайгаар тогтоосон гэж сэжиглэх хүн олон. Жойнер 38 нас тайдаа зүрх нь зогсож, нас барсан нь сэжгийг улам баталдаг.

Түүний нөхөр нь алдартай хөнгөн атлетикч Ал Жойнер, нөхрийнх нь дүү нь олимпийн 3 алтан медальт Жэки Жойнер-Керси юм.

Флоренс Гриффит-Жойнорын амжилтын оргил нь 1988 онд тохиов. АНУ-ын олимпийн сонгон шалгаруулалтын хагас шигшээд 200м-н зайд мэргэшсэн Гриффит 100м-н зайд 10.49 секундын амжилт үзүүлэн дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн нь бүх хүнийг гайхуулав. Албан ёсны протоколд тухайн үеийн салхины хурд 0.0 м/сек байсан гэж тэмдэглэгдсэн байдаг ч зарим эх сурвалжид салхины тусламжтай тогтоосон байж магадгүй гэж үздэг бөгөөд тэмцээний бусад төрлийн уралдаан явагдах үед салхины хурд 7 м/сек хүртэл байсан гэдэг. 1997 оноос Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооны Хөнгөн атлетикийн статистикчдын хурлаар түүний амжилтыг “Хүчтэй салхины тусламж орсон байж магадгүй, гэхдээ дэлхийн дээд амжилтаар бүртгэгдсэн” гэж бичих болжээ. Гэхдээ түүний энэ амжилтыг тооцохгүй байсан ч дараагийн үзүүлсэн амжилт болох 10.61 секунд нь тухайн үеийн дэлхийн дээд амжилт болох байв.

  • МайкПауэлл (АНУ)

Уртын харайлт. 8.95

1991 оноос 27 жил энэ рекорд одоог хүртэл дэлхийд ноёрхсоор байна

  • Кевин Янг (АНУ)

400 метрийн халхалттай гүйлт. Амжилт 46.78 26 жил эвдэгдээгүй.

  • Хавьер Сотомайор (Куба)

Өндрийн харайлт. Амжилт 2.45 метр
Сотомайор 1984 онд Хавана хотод 2.33 метр дээгүүр харайж өсвөрийн дэлхийн дээд амжилт тогтоосон боловч тэр жил Куба улс олимпийг бойкотлосны улмаас олимпод оролцож чадаагүй байна. Дараа жил нь танхимын ДАШТ-д 2.30 м-ийн амжилтаар мөнгөн медаль зүүв. 1987 онд Пан Америкийн наадамд тэргүүлж, томоохон тэмцээнээс анхны түрүүгээ авчээ. Улмаар 1988 онд Саламанкад 2.43 метр дээгүүр харайж, дэлхийн дээд амжилтыг эвдэв. Гэсэн ч Куба улс дахиад л олимпийг бойкотлосон тул олимпийн аварг аболох мөрөөдлөө хойшлуулахаас өөр арагагүй болов.

Тэрээр өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг 2 удаа ахиулжээ. Эхлээд 1989 оны 7 сарын 29-нд Сан Хуанд 2.44 м-ийг давсан бол дараа нь 1993 оны 7 сарын 23-нд Саламанкад 2.45 м дээгүүр амжилттай харайжээ. Түүний тогтоосон энэ амжилт одоо болтол эвдэгдээгүй байна. Түүнчлэн 1989 оны 3 сарын 4-нд Будапешт хотноо танхимын дэлхийн дээд амжилтыг 2.43 м-ээр тогтоосон нь бас л эвдэгдээгүй байгаа.

1992 онд арай гэж анхныхаа олимпод оролцон, алтан медаль зүүв. Түүнээс хойш ДАШТ-ээс 2 алт, 2 мөнгө, олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. Түүнийг “өндрийн харайлтын хаан” гэж нэрлэхэд хилсдэхгүй. Бүх цаг үеийн шилдэг 24 үзүүлэлтийн 17-г нь Сотомайор эзэмшдэг. 25 жил энэ эрхэмээс өндөр харайж чадах хүн одоогоор энэ дэлхий дээр алга

  • Елена Гажиевна Исинбаева

2005 оны 7 сарын 22-нд Исинбаева тулгууртай харайлтын төрлөөр 5 метрийн хязгаарыг давсан анхны бөгөөд одоогоор цорын ганц эмэгтэй тамирчин болсон юм. Исинбаева томоохон тэмцээнүүдээс 10 удаа (Олимп, Дэлхийн АШТ, Танхимын ДАШТ, Европын АШТ, Танхимын Европын АШТ) алтан медаль хүртээд байна. Тэрээр 2009 оны 8 сарын 28-нд Цюрих хотноо задгай талбайд 5.06 м, 2009 оны 2 сарын 15-нд Донецк хотноо танхимд 5.00 м дээгүүр давсан амжилтаар дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. Исинбаева нийтдээ 28 удаа дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

  • Усайн Болт (Ямайк)

100, 200 метрийнгүйлт. 9.58, 19.19 секунд

Усайн Болт нь Карл Льюисээс хойш буюу 1984 оноос хойш нэг олимпоос 3 алтан медаль хүртсэн анхны хөнгөн атлетикч, мөн түүхэнд нэг олимпод 3 дэлхийн дээд амжилт тогтоосон анхны хүн, 100, 200 метрийн гүйлтэд олимп, дэлхийн аварга цолыг зэрэг эзэмшиж байсан (байгаа) анхны тамирчин юм. Түүнийг агуу амжилтууд нь “‘Цахилгаан Болт” буюу дэлхийн хамгийн хурдан хүн хэмээх хочтойболгожээ. Судлаач, аналист нар Болтын энэ амжилтыг ойрын 30 жилдээ эвдэгдэхгүй байх хэмээн бичицгээдэг.

 

Schofield 01/25/2016 talk – 09 47 thank you thanks again for the encouragement and ideas.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн


МОНГОЛЫН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ХОЛБООНООС 2019 онд
ЗОХИОН БАЙГУУЛАХ УРАЛДААН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ

# Тэмцээн Хэзээ Хаана
1 Хаврын тэргүүн шалгаруулах нээлтийн тэмцээн 3-р сарын 30,31 Налайх дүүрэг Шинэ зам
2 Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн нэрэмжит “Тэмүүлэл-2019” тэмцээн 4-р сарын 19 Налайх дүүрэг Шинэ зам
3 “Майн баяр” - ын нэрэмжит холимог буухиа гүйлтийн тэмцээн 5-р сарын 1 нд Сүхбаатарын талбайд
4 МХАХ – ны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн 5-р сарын 2,3 Налайх дүүрэг Шинэ зам
5 “Дархан” марафон Шри- Чинмой 5 дугаар сард Дархан-Уул аймаг
6 U-15 насны хөнгөн атлетикийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 10,11 Налайх дүүрэг Шинэ зам
7 “Улаанбаатар” марафон гүйлтийн олон улсын тэмцээн 5-р сар Улаанбаатар, хот
8 МХАХ-ны Цомын “Гран при-2019” цуврал тэмцээн-1 5-р сарын 30,31 нд Налайх дүүрэг Шинэ зам
9 Өөрийгөө ялах марафон 75км 6-р сар
10 Өөрийгөө ялах 12 ба 24 цагийн УАШТ 6 сар
11 МХАХ-ны Цомын “Гран при-2019” цуврал тэмцээн-2 6-р сарын 15,16 нд Налайх дүүрэг Шинэ зам
12 МХАХ-ны Цомын “Гран при-2019” цуврал тэмцээн-3 6-р сарын 22,23 нд Налайх дүүрэг Шинэ зам
13 Олон улсын “Нөхөрлөл” тэмцээн 7-р сарын 6,7 нд Налайх дүүрэг Шинэ зам
14 Улсын баяр наадмын нэрэмжит тэмцээн 7-р сарын 11,12 нд Төв цэнгэлдэх хүрээлэн
15 Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 7-р сарын 19,20 нд Налайх дүүрэг Шинэ зам
16 Спорт сургуулиудын нэрэмжит Өсвөр үеийн хөнгөн атлетикийн тэмцээн 8-р сарын 23,24 нд Налайх дүүрэг Шинэ зам
17 “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 9-р сарын 8 нд Хүй долоон худаг
18 МУГТ Д.Намжилмаагын нэрэмжит ахмадын УАШТ 9-р сард Налайх дүүрэг Шинэ зам
19 Эрдэнэт марафон Шри-Чинмой 9-р сар Орхон аймаг
20 Монголын хүүхдийн спортын VI их наадам 9-р сарын 13,14 нд Налайх дүүрэг Шинэ зам
21 “Кросс гүйлт” - ийн өсвөр үеийн УАШТ 9-р сарын 20 Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум
22 Спортын мастер М.Отгонтуяагын нэрэмжит “Otgontuya Cup” 2 дахь удаагын 9-р сарын 21 Дархан-Уул аймаг
23 “Монголын хамгийн хурдан гүйгч хүүхэд” шалгаруулах тэмцээн 9-р сарын 27 Дундговь аймаг Эрдэнэдалай сум
scroll to top